![](/uploads/201401/news/thumb/1f05d1911762bdb99bf0625702dc0470_x3.jpg)
Замын түгжрэл ихтэй нийслэл хотод ямар нэгэн байдлаар машин шүргэж үзээгүй жолооч гэж байхгүй болов уу?. Машин шүргэсэн жолооч нар ихэвчлэн хоорондоо “тохиролцож” бүр аргагүй тохиолдолд цагдаа дуудаж, хохирлыг барагдуулахад хүрдэг.
Тиймээс эзэнгүй машин шүргэсэн жолооч нар хүн харахаас өмнө хэргийн газраас хурдхан яваад өгдөг “заншил”-тай.
Харин нэгэн залуу шүргэсэн машин дээрээ “Машиныг чинь шүргэчихлээ уучлаарай, өөртэй чинь уулзаж даатгалаас хохирлыг тань барагдуулж өгнө өө, тантай уулзах гээд машиныг чинь хажууд 2 цаг хүлээлээ, залгаарай” хэмээн утасныхаа дугаарыг үлдээсэн зурвасыг наагаад явсан байжээ.
Энэ шударга залууг ШУТИС- БИАС Архитектурын 4 курсийн оюутан Г.Галболор гэдэг бөгөөд түүний зураг бүхий захиа фээсбүүк хуудаснаа 10 мянга гаруй лайк цуглуулан олны талархлыг хүлээж байсан.
![](/uploads/assets/image/249022_509910542389810_2085830273_n.jpg)
Эзэнгүй машин шүргэчихээд хоёр цаг хүлээжээ | ||
Үзсэн: 1807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.