Шууд Chart

Польшийн визийг авах боломж нээгдлээ

2014-01-09 13:20:10

ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниакийг Польшийн талын хүсэлтээр энэ сарын 8-нд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Польшийн ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниак  01 сарын 10-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Польш Улс руу зорчих монгол иргэдэд 90 хүртэлх хоногийн виз олгох боломжтой болсон тухай, энэ талаарх холбогдох гэрээг Чехийн талтай  байгуулсан тухайгаа мэдээлсэн байна.
 
Ийнхүү Польшийн визийг Монгол Улсаас авах боломж нээгдсэнээр монгол иргэд гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, виз авах зардал чирэгдлийг  багасгахад хувь нэмэр болж буй юм. Өмнө нь тус улсад зорчих визийг Бээжин дэх Польш Улсын ЭСЯ-наас авдаг байсан бөгөөд өнгөрөгч онд гэхэд 1400 гаруй монгол иргэн Польшид зорчих виз авсан аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Польшийн визийг авах боломж нээгдлээ   
Үзсэн: 2455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Лхамсүрэн [127.0.0.xxx] 2023-11-18 22:02
Польшийн Нэг жилийн Хөдөлмөрийн гэрээгээр виз гарах уу....Чехийн элчин сайдын яамнаас.....

Бидэнтэй нэгдээрэй