Шууд Chart

Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

2014-01-09 13:57:34

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим заалтад өөрчлөлт орууллаа. 

Хуралдаан тус хуулийн  4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтэд  үндэслэн  асуудлыг  хэлэлцсэн юм.

Тодруулбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт  “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийдвэрээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ”  гэсэн заалтыг хэлэлцээд, хүчингүй болгох хуулийг баталлаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй