Шууд Chart

Азийн аварга шалгаруулах тэмцээн Малайзад эхэллээ

2018-09-21 08:36:04

16 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээн Малайзад өчигдөр эхэллээ. Уламжлал ёсоор тэмцээнийг зохион байгуулагч орны баг нээлтийн тоглолтыг хийж, Тажикистаныг 6:2-оор “бут ниргэв”.

Үндсэндээ 10 дугаартай Хаким Люкман гэж хүүгийн тайлан тоглолт болчихлоо. Тэрбээр багийнхаа зургаан гоолын тавд нь шууд оролцож, дөрвөн гоол хийж, нэг торгуулын цохилт хийв.

Харин өнгөрсөн жил сонгон шалгаруулах тэмцээнд хэтэрхий одтой байсан Тажикистаны шигшээ багийн тоглолт түй ч гарсангүй. Хоёрдугаар хагаст хоёр торгуулын цохилт олж авсныг эс тооцвол олигтой ч довтолгоо харуулсангүй.

Малайзчууд эхний тоглолтыг давсан ч үндсэн хаалгач нь шууд улаан хуудас авчихлаа. Ядаж байхад хэсгийн нөгөө хоёр баг нь Тайланд, Япон. Энэ хоёрын тоглолт мөн сая дуусч, "Хөх самүрайнууд" 5:2-оор илүүрхэв ...

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн аварга шалгаруулах тэмцээн Малайзад эхэллээ  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-09-21 11:33
хийж, Тажикистаныг 6:2-оор “бут ниргэв”. юу тажикуудыг бут ниргэв ? аянга буучихав уу ? ккк

Бидэнтэй нэгдээрэй