
Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн энэ тэмцээнээс макүшитад зиндаанд дэвшин барилдаж байгаа билээ.
Тэрбээр гурав дараалан ялж, зиндаагаа тэргүүлж байсан ч дараа нь гурав дараалан унаад 3:3 болоод байсан билээ. Түүний мэргэжлийн сүмод орсноосоо хойш өрсөлдөгч хэмээн нэрийдэж байгаа Тайхо аваргын ач, Ная ч мөн 3-3 болоод байлаа.
Сүмогийн холбооноос их аваргуудын удмынхныг өнөөдөр тааруулж, хэн ялсан нь 50 хувийн амжилтаа үзүүлж, ялагдсан нь анх удаагаа 50 хувийн амжилт хийж чадахгүй болсон юм. Ингээд өнөөдөр “Ёкозүна DNA” тулаан болж, С.Бямбасүрэн ялалт байгууллаа.
Макүшитагийн дахь бөх Хоошёорюү макүшитагийн 60 дахь бөх Наяг күбинагэ мэхээр ялсан юм. Ингээд Ная ирэх тэмцээнд санданмэд унах нь тодорхой боллоо. Хоёр бөх мэргэжлийн сүмод ороод хоёр барилдаж, хоёуланд нь Ная ялаад байсан юм.
Барилдааны дараа Ная “Урагш дайрч барилдах гэсэн боловч хөл хөдлөж өгсөнгүй. Хоошёорюүтэй таарлаа гээд сандарч мэгдсэн зүйл үгүй. Цаашдаа дандаа 50 хувийн амжилт үзүүлж барилдахаар хичээх болно” гэжээ.
Харин манай бөх Хоошёорюү “50 хувийн амжилт үзүүлээд их баяртай байна. Наяд хоёр ялагдсан болохоор энэ удаад заавал ялна гэж бодож байлаа. Ирэх тэмцээнд жингээ нэмээд орж ирэх бодолтой байна. Одоо 115 кг байгаа” гэж ярьжээ.
Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадоржийн удмын бөх ах шигээ их аварга болохыг хүсэн ерөөе.
Асашёорюү Д.Дагвадоржийн дүү 50 хувийн амжилтаа үзүүллээ | ||
Үзсэн: 5553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.