Шууд Chart

Мазаалай баавгайд зориулан уст цэг байгууллаа

2014-01-10 10:11:39

Өнгөрсөн онд мазаалай баавгайд зориулж,  дөрвөн уст цэг шинээр тохижуулан засчээ. Тодруулбал, Говийн Их дархан цаазат газарт гадаргын усны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Шар хулс, Хөшөөтөд хоёр булаг шандыг сэргээн тохижуулж, хөв байгуулсан бол нар, салхины эрчим хүчээр ажилладаг автомат ажиллагаатай хоёр гүний худгийг Мянган тоорой, Баруун шаргатад гаргасан байна.

Мөн  “Үндэсний бахархал мазаалай”, “МАМА” ТББ, иргэд, ААН-ын оролцоотой нийт 20 тонн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулсан бөгөөд хавар ичээнээс гарах, намар ичээнд орохын өмнө уг ажлыг хийж гүйцэтгэжээ.
 
Дашрамд дурдахад, мазаалай баавгайг 1967 оноос хойш анх судалж эхэлсэн бөгөөд 20-35  тоо толгой бий гэдэг.
 
 Мазаалай баавгайн тархац нутаг нь 1940-өөд оныхоос арав  дахин, 1960-аад оныхоос  тав дахин хумигдаж багассаныг судлаачид тогтоожээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Мазаалай баавгайд зориулан уст цэг байгууллаа   
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй