![](/uploads/201401/news/thumb/413ef94b3d3064f06730c6bbac2de115_x3.jpg)
Ирэх дөрөвдүгээр сард “Samsung Electronics” компани “Galaxy S” цувралын дараагийн хувилбар “Galaxy S5” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана. Түүнчлэн Galaxy S5”-тай хослон ажиллах, дараагийн үеийн сайжруулсан бугуйн цагийг ч мөн гаргахаар болжээ. Тус компани өмнө нь “Galaxy S4” ухаалаг утастай хослон ажилладаг “Galaxy Gear” ухаалаг бугуйн цагийг гаргасан билээ.
Эл компанийн ажилчид жил гаруй хугацаанд судалгаа, тандалт хийсний дүнд ирээдүйн “Galaxy” цувралын шинэ өнгө төрхийг бий болгожээ. Гэхдээ хараахан туршилтын хувилбарыг олон нийтэд хүргээгүй байгаа аж.
Учир нь энэхүү шинэ загварын нарийн эд ангийг боловсруулж, өмнөх загваруудаасаа илүү сайжруулахын тулд багагүй хугацаа орно гэдгийг албаныхан мэдэгдээд байна.
“Galaxy S5” худалдаанд гарна | ||
Үзсэн: 2005 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.