![](/uploads/201307/news/thumb/e8b414285e4ba58d9f0d3d4443d498ac_x3.jpg)
Сүхбаатар аймагт газрын тосны 9000 метр зузаан судал илэрчээ. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Вольф петролиум" компаний хайгуулын үр дүнд илэрсэн энэхүү газрын тосны судал нь одоогийн байдлаар дэлхийд хамгийн өргөнд тооцогдох юм байна.
Тус компани Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас зөвшөөрөл авч, 411 ам км, 2D хэмжээст "Сүхбаатар XXVII" талбайд хайгуул хийх явцдаа уг өргөн судлыг илрүүлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 2-нд Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж.
Манай улсаас өмнө нь газрын тосны ийм зузаан давхарга илрүүлж байгаагүй агаад хамгийн зузаан нь 2000-3000 метрт хүрдэг байсан гэнэ. Дэлхийд дээд тал нь 4000 метр зузаан давхарга илэрч байжээ.
Манай улсад газрын тосны шинэ судал илэрлээ | ||
Үзсэн: 1478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.