
Эчмиацин нь Армений сүсэг бишрэлийн төв, бүх Армений Католик шашны төв бөгөөд Армений ариун Апостоль сүмүүдийн тэргүүн сүм юм. Ереванаас баруун зүгт 20 км орчим зайд орших уг хот нь Армавир мужийн төв. V зууны үеийн Армений түүхийн баримт бичигт тэмдэглэснээр Христийн зөнч Гэгээн Грегорий тэнгэрээс бууж ирээд алтан алхаар хөрст дэлхийг дэлдсэн бөгөөд уг газарт цогчин дуган босгожээ. Сүмийн тэргүүн хамба энэхүү сүм ба уг хотын нэрийг шинэчилж, Эчмиацин буюу “Эш үзүүлэгчийн сонгосон газар” хэмээн нэрлэжээ. 480 оны орчим Ромын Армен мужийн захирагч Вахан Мамиконян хуучин сүмийг нураан илүү гоёмсог сүм босгожээ. 618 онд модон байшингуудыг чулуугаар орлуулан шинэчлэн барьж, дааман хаалгат хэрмээр хүрээлүүлжээ. Эчмиациний цогчин дуганаас гадна өөр хэд хэдэн маш эртний сүм байдаг. Тухайлбал Гэгээн Гаяаний сүм, Гэгээн Хрипсимийн сүм болон Звартноцийн цогчин дуганы археологийн бүс нь Эчмиацин хот орших бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтдаг байна. Сиднейн дуурийн театр нь Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн Сидней хотод байрлах бөгөөд Данийн уран барилгач Йорн Утзоны төслөөр баригджээ. Энэхүү барилгын ажлаараа 2003 онд уран барилгачдын хамгийн дээд шагнал болох Прицкерийн шагналыг хүржээ. 2007 онд уг барилгыг дэлхийн өвд бүртгэхдээ XX зууны хамгийн гайхамшигтай, давтагдашгүй үзэсгэлэнт барилгуудын нэг бөгөөд дэлхийн урлаг соёлын хамгийн алдартай төвүүдийн нэг хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ барилга нь Сиднейн усан боомтод оршдог бөгөөд хясааг санагдуулахуйц хэлбэртэй. 1.8 га талбайг эзлэх уг байгууламж нь 183 м урт, 120 м өргөн. 588 ширхэг үелсэн бетон далан дээр байгуулагдсан Сиднейн дуурийн театр нь далайн түвшнээс дээш 25 м өргөгдсөн байдаг. Уг байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 25000 хүнтэй сууринд ч хүрэлцэхээр 645 км урт цахилгааны кабель утас оржээ. Барилгын оройг Шведэд үйлдэрлэсэн бөгөөд V хэлбэрийн цагаан өнгөт гялгар хавтангаар бүржээ.
Католик шашны төв Эчмиацин сүмийн тухай | ||
Үзсэн: 2013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.