Саяхан Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дахь чуулганы Сүрьеэ өвчнөөс урьдчилсан сэргийлэх сэдвээр дээд хэмжээний хурал болж, БНХАУ-ын тэргүүн хатагтай, Сүрьеэ, ДОХ өвчнөөс сэргийлж, эмчлэх ажлын ДЭМБ-ын элч Пэн Лиюань үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ "Одоо та бүхэнд тэдний нэгэнд тохиолдсон явдлыг ярья. Тэр бол Хятадын Сычуань нутгийн өрхийн эмч. Түүний өдөр тутмын ажлын нэг нь сүрьеэ өвчтөнийг асарч сувилах явдал юм. 2008 онд Сычуаний газар хөдлөлтийн үеэр түүний төрсөн нутаг гамшигт хамгийн хүнд нэрвэгджээ. Хэдийгээр ар гэрт нь ноцтой гамшиг тохиолдсон ч, тэр сүрьеэ өвчтэй 540 хүнтэй шууд харилцан, өвчний байдлыг ажиглаж шинжлэхээ орхиогүй байна.
Тэр үед газар хөдлөлтийн дараах чичирхийлэл тасрахгүй, аюултай байсан хэдий ч тэр 20 гаруй хоног нааш цааш зорчин өвчтөнүүддээ эм бэлдмэл хүргэж байжээ. Сүрьеэ өвчтэй хүмүүсийн хувьд эм бэлдмэл тасрах нь хамгийн хүнд асуудал юм. Тэр эмч хүний тангаргаа маш сайн биелүүлсэн. Түүний шаргуу зүтгэлийн ачаар одоо 540 өвчтөн бүрэн эдгэрээд байна" гэжээ.
Мөн тэрээр, "Би гадаадад айлчлах бүртээ тухайн улс орны сүрьеэ өвчний байдалтай танилцахыг өөрийн хөтөлбөртөө хамруулдаг, ихэнх өвчтөн шаардлагатай эмчилгээний тусламж авч буйг хараад баярлаж явдаг юм. Улс орнуудын төр засаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэмтэн мэргэжилтэн, сайн дурынхны хамтын хүчин чармайлтаар сүрьеэ өвчнөөс сэргийлж эмчлэх ажил эерэг үр дүнд хүрч байна. Гэвч олон хүнд сорилт хэвээр байна. Үүний нэг жишээ бол олон эм бэлдмэлд тэсвэртэй сүрьеэ өвчин юм. Мөн эмчилгээний аргачлал цөөн, санхүүжилт хүрэлцэхгүй зэрэг нь даян дэлхийн өмнө тулгараад байгаа асуудал билээ.
ДЭМБ “Сүрьеэ өвчнийг хориглох стратеги” хэрэгжүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа хамтдаа эрчимжүүлэх цаг боллоо. Тиймээс хүн бүр бидний эгнээнд нэгдэхийг уриалж байна. Бид хамтдаа хүчээ нэгтгэн, сүрьеэ өвчтөнүүдийн амьдралыг өөрчилж, энэ өвчин дэлгэрэхийг хазаарлан зогсоох хэрэгтэй. Эцэст нь энэ удаагийн хурал амжилттай болохыг хүсэн ерөөе" гэсэн байна.
| Сүрьеэ өвчний эсрэг үйл ажиллагаагаа хамтдаа эрчимжүүлэх цаг болсон... | ||
| Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.