Германы “Panono” компани ухаалаг гар утсанд зориулсан “Panoramic” нэртэй камер зохион бүтээжээ.
Ихэнх камер зөвхөн нэг дурантай бол энэ нь 36 жижиг дурангаас бүрддэг тул олон талын дүрс бичих чадвартай юм.
300 гр жинтэй, 11 см голчтой эл камерыг дээш шидэж зураг авах боломжтой бөгөөд хамгаалалтын зөөлөвчөөр бүрсэн тул хагарахгүй аж.
Мөн суурилуулан ашиглаж ч болно. Түүнийг “Panono” аппликэшн, “Bluetooth”- ээр гар утастай холбох юм.
Бөмбөг хэлбэртэй камер зохион бүтээжээ | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.