Эдийн засагчид засгийн газарт 3,5 тэрбум долларын Чингис бондыг нэмж арилжихгүй байхыг зөвлөлөө. Шинэчлэлийн засгийн газар нийт 5 тэрбум доллартай тэнцэх өрийн бичгийг олон улсын хөрөнгийн захад арилжихаар шийдсэн юм. Эхний ээлжийн 1,5 тэрбум долларын Чингис гэж нэрлэсэн өрийн бичгээ өнгөрсөн оны сүүлд арилжсан билээ. Тухайн үед тус бондыг хямдхан хүүтэй худалдсаныг бодлого боловсруулагчид онцолж байсан. Гэвч сүүлийн хэдэн хоног Чингис бондын хүү олон улсын хөрөнгийн захад огцом өссөн бөгөөд үүний шалтгааныг судлаачид бондын зарцуулалт чанаргүй төсөл хөтөлбөрт зориулагдаж байгаатай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Харин зарим судлаачид үүнийг АНУ-ын төв банкны бодлоготой хамааруулан үзэж байна. Өрийн бичгийн хүү улам өссөөр байгаа тул засгийн газар дахин 3,5 тэрбум доллартай тэнцэх бондыг олон улсын хөрөнгийн захад арилжихгүй байх нь зүйтэй гэж эдийн засагчид зөвлөлөө . Хэрэв дахин өрийн бичиг гаргавал манай улс өрийн дарамтад орж, түүнийгээ төлөх эх үүсвэргүй, төлбөрийн чадваргүй болох магадлал өндөр байгаа гэдгийг тэд анхааруулж байна.
Mэдээллийн эх сурвалж: "Хурд" агентлаг
Эдийн засагчид 3,5 тэрбум Чингис бондыг арилжихгүй байхыг зөвлөв | ||
Үзсэн: 1763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.