
Энэ бол Танзаний умард зүгт байдаг “Natron” нуур бөгөөд эндэхийн усны толионд хүрсэн ямар ч амьтны амь тасарч эртний чулуужсан амьтдын үлдэгдэл мэт өвөрмөц төрхийг олдог гэнэ. “Natron” нуур нь давс ба соданы агууламж маш өндөртэй дэлхий дээрх өвөрмөц тогтоц бүхий нууруудын нэг бөгөөд шүлтлэгийн хэмжээ pH 9 - pH 10.5 хүрдэг байна. Энэ байдал нь ойролцоох “Ol Doinyo Lengai” хэмээх галт уулаас эхтэй ба борооны усаар дамжин шүлтлэг орчин нь нуурын өвөрмөц төрхийг бий болгодог байна. Гэрэл зурагчин Никийн хэлснээр нуурын усанд хүрсэн ямар ч амьтан, ямар ч зүйл тэр дороо буюу 3 хүрэхгүй секундэд чулуужсан мэт үхэждэг гэнэ. Үхлийн аюултай ийм шүлтлэг орчинтой нуурын усны температур + 60*C хэм байх бөгөөд аж төрөхөд нэн бэрхтэй энэ нуурт “Alcolapia Latilabris” гэх зүйлийн загас л амьдардаг ажээ.
Үхэл дагуулсан “Нэтрон” нуур | ||
Үзсэн: 2450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.