Шууд Chart

Өсвөрийн сэргийлэгчид чууллаа

2018-10-03 15:58:07

Дундговь аймагт "Бие биенээсээ суралцаж хөгжье" өсвөрийн сэргийлэгчдийн говийн бүсийн чуулга уулзалт 2018 оны есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 1-ний өдрүүдэд боллоо.

Энэхүү чуулга уулзалтад Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч оролцжээ. Өсвөрийн сэргийлэгчдийг чадавхжуулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд сурагчид харилцан туршлага солилцсон юм.

Энэхүү чуулга уулзалтыг аймаг дахь Цагдаагийн газар, ГХУСАЗСЗ, БСУГ, ХГБХГ-тай хамтран Адаацаг сумын "Бүрдийн уянга" зусланд зохион байгуулжээ.


Өсвөрийн сэргийлэгчид чууллаа   
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй