Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 13. Гөрөөсөн толгой одтой, Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй хөх бич өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран 08.34-д мандаж, 17.16-д жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Энэ өдөр хэдийгээр зарим нэг санал зөрөлдөөн гарах ч хоёр талын зорилгоо хэлэлцэх, ижилхэн зорилго өөд амь бие, сэтгэл зүрхээ зориулах зэрэгт таарсан үр бүтээлтэй цаг хугацаа байх болно. Та заримдаа уран зөгнөлийн авьяасаа ашиглан аз жаргалтай мөчийг мэдэрч байхад гэмгүй. Ганцаараа амар тайван байх нам жим газар олох нь зүйтэй.
Үхрийн орд (4/20-5/20): Шүүмжлэлтэй өдөр. Эрсдэл, ачаалал ихтэй ажил хийх нь аюултай. Өөрийн сул дорой, хий хоосон мөрөөдлөөс болж алдаа гарган, худалдаа наймаа, уран бүтээлийнхээ ашгийг алдана. Бүдүүлэг хүнтэй учирч дээрэмдүүлж болзошгүй.
Ихрийн орд (5/21-6/21): Эрч хүчтэй өдөр. Шинэ ажлын долоо хоног эхлэж энэ ордныхон хилийн чанад руу аялалаар болон ажлаар явахыг илүүд үзнэ. Бодит төслийн ажлууд маш чухал байх болно. Хэрэв ажлын үр дүн бүтээмжээ сайжруулах шаардлага гарвал багаараа хамтран шинэ санаа гаргаж шийдвэрлэх нь зүйтэй. Ажил хийхэд гарч болзошгүй сөрөг энергийг тэсвэрлэн, хүлээцтэй хандах нь зүйтэй.
Мэлхийн орд (6/22-7/22): Ажлын долоо хоног эхлээд завгүй байгаа хэдий ч эрүүл мэндээ бэхжүүлж, хортай зуршлаасаа салах, шинэ горимд дасч эхлэхэд тохиромжтой. Хэдийгээр та төрөлхийн эрүүл чийрэг байдаг ордын хүн боловч өдөр бүр спортоор хичээллэх хэдэн минут гаргаж байх хэрэтэй.
Арслангийн орд (7/23-8/22): Зөрчилтэй өдөр. Өнөөдөр асуудлыг шийдэх ямар нэг алхам хийхгүй бол таны сэтгэл хөдлөл хэт ихэсч нөхцөл байдал улам хурцдах болно. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өчүүхэн жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Бархасвадь гариг үхрийн ордноос ихрийн орд руу шилжсэнээр хүмүүстэй хэт сэтгэл хөдлөлөөр харьцахгүй байхыг сануулж байна.
Охины орд (8/23-9/22): Хоёрдмол өдөр. Аливаа худалдаа наймааны ажиллагаа, аз туршсан, эрсдэлтэй ч гэсэн амжилттай явуулж чадна. Таныг амжилт хүлээж байна. Оройд эрүүл мэнддээ анхаарч, хөнгөн шингэн байхыг хичээ. Сайхан зүүд зүүдлэх бөгөөд биелнэ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сорилтын өдөр. Өнөөдөр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй байх бөгөөд энэ нь танд томоохон сорилт болно. Аливаад эерэгээр хандах нь ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийлэх гол арга бөгөөд ялангуяа ажил төрөлдөө өөдрөгөөр хандахыг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээ байгуулах ажил тасалдаж, томоохон алдагдал хүлээх бөгөөд хууль эрх зүйтэй холбоотой асуудал төлөвлөснөөр болохгүй бололтой.
Хилэнцийн орд (10/23-11/21): Өнөөдөр ур чадвар шаардсан бүхий л төрлийн гар хөдөлмөрийг гайхамшигтай хийснээр бусдаас магтаал сонсоно. Шинэ боломжууд хай. Хамт олны арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт оролц. Ер бусын шинэ зан ааш, чадвараа нээнэ. Бүх зүйл байрандаа байж, амар амгалан байх хэрэгтэй. Ер бусын зүйлийг хүлээх хэрэггүй, урьдчилан төлөвлөх ч хэрэггүй, гэхдээ нөхцөл байдлыг хурдан шийдэхэд бэлэн бай.
Нумын орд (11/22-12/21): Хянуур өдөр. Таныг санамсаргуй үйл явдлуудаас хараат болгох ашигтай мэдээллээс таслагдсан нөхцөл байдалд орно. Ажил хэргийн зарим асуулдыг албан бус байдлаар шийдэж чадна. Таны бизнест түншүүдийн оруулах хөрөнгө оруулалтын асуудалд болгоомжтой ханд.
Матрын орд (12/22-1/19): Шинэ долоо хоногийн эхний өдөр таагүй байх нь. Түгшүүр нэмэгдэж ирээдүйдээ санаа зовнино. Ажлын хамтрагчийн зүгээс дайралт ирж болзошгүй. Хамтрагчтайгаа харьцахдаа болгоомжтой бай. Ажил хэргийн шинэ өндөрлөгөд гарахад төрөлхийн авъяас чадвар шаардагдана. Өөрийн эрүүл мэнддээ анхаар.
Хумхын орд (1/20-2/18): Хуримтлагдсан ажил өдрийн эхний хагасыг бүхэлд нь эзлэнэ. Эрэгтэйчүүд өөрийнхөө мэдрэхүйг шинж. Гомдлыг уучил. Ингэвэл та сэтгэлийн тогтвор, баяр баясгаланг авах болно. Эмэгтэйчүүд хувийн асуудлаа шийдэх болно. Янз бүрийн амлалт, тангараг хэрэггүй яриа зөвхөн харилцан бухимдалд хүргэнэ.
Загасны орд (2/19-3/20) Хоёрдмол өдөр. Тантай уулзах хэн нэгэн нь таны бодолд хүчтэй нөлөө үзүүлнэ. Байгууллагадаа шилдэг нь бай. Гадаадын соёлд сэтгэл татагдах нь аялал хийх мөрөөдөлтэй болгоно. Мөн таныг хэл сурахад чиглүүлж өгнө. Гэр бүлийн харьцаа мухардалд орж магад. Та энэ байдлыг арилгахын тулд бүхнийг хийх хэрэгтэй. Зөөлөн, дуулгавартай бай.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 13/ | ||
Үзсэн: 1660 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.