ОХУ-ын Төрийн дум хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр авлигачдаас хураан авсан хөрөнгийг Төрийн тэтгэврийн санд шилжүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн, баталсан байна.
Тухайлбал, тус хуульд зааснаар авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураан авч, улсын орлого болгон, тэтгэврийн сангийн орлогын зүйлийг нэмэгдүүлэх ажээ. Ийм төрлийн орлого 2019-2024 оны хооронд 1,8 тэрбум рубль хүрч магадгүй гэж урьдчилан тооцоолжээ.
Уг хууль нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.
Авлигачдаас хураан авсан хөрөнгийг тэтгэврийн санд шилжүүлнэ | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.