Шууд Chart

Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талууд чуулав

2018-10-08 11:11:12

Австри улсын Вена хотод Авлигын эсрэг олон улсын академийн 7 дугаар чуулга зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд дэлхийн улс орнуудын 270 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү хоёр өдрийн арга хэмжээнд үндэсний болон олон улсын 70 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож, академийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.

Чуулганыг нээж тус академийн захирал Мартин Кроетнир хэлэхдээ “НҮБ-ын Тогтвортой хөгжил, 2030 он хүртэлх хөтөлбөрийн зорилтуудад авлигын асуудал аюул учруулж байна. Тиймээс, манай академийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг оролцогчдоос хүсч байна” гэв. Мөн чуулганы үеэр Академиас зохион байгуулагддаг зуны сургалт, бүс нутгийн зуны сургалтууд, магистрын болон докторын сургалтууд амжилттай болж, үр дүнгээ өгч байгааг танилцуулжээ.


Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талууд чуулав  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй