Үндэсний их баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд хүчит бөхчүүд гал галынхаа бөхчүүдтэй баяр наадмын бэлтгэлээ базааж, бяр хүчээ тэгшлэн байна. Улсын их баяр наадамд хамгийн олон түрүү авсан хүчит бөхчүүдтэй газар бол Зэвсэгт хүчин,Батлан хамгаалах Яамны “Алдар” спорт хороо юм. Өнгөрсөн жил гэхэд “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан Бүрэнтөгс түрүүлж, Улсын арслан цол хүртэж наадамчдаа цэнгэн баясгасан билээ.”Алдар” спорт хорооны бөхчүүд нийслэлийн ойролцоох “Гүүний саам” амралтын газар бэлтгэлээ хийж байгаа гэнэ. Манай сурвалжлагч Даян аварга Өсөхбаяртай уулзаж энэ жилийн баяр наадмын бэлтгэлийнх нь талаар тодруулан ярилцсаныг хүргэж байна.
Мэдээллийн эх сурвалж:"Хурд" агентлаг
Бөхчүүд бэлтгэлээ базааж байна | ||
Үзсэн: 2444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.