Шууд Chart

Модны захуудад зөрчлөө арилгах долоо хоногийн хугацаа өгчээ

2013-07-04 16:51:23

Байгаль орчин ногоон хөгжлийн яам Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай хамтран мод, модон материалын есөн  захын үйл ажилалгаанд шалгалт хийжээ.

 
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй модны захуудад борлуулагддаг мод, модон материалууд стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн иргэдийн гомдол хүсэлтийн дагуу модны захуудад  шалгалт хийхээр болсон байна.

Уг шалгалтын үеэр нэг зах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан төдийгүй худалдан борлуулж байгаа мод, модон бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичиггүй, хоёр, гурав, тавын банзнууд стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч ээ.  
 
Модны захуудад зөрчлөө арилгах долоо хоногийн хугацаа өгсөн бөгөөд  мөн энэ шалгалтаар буруу газарт зөвшөөрөлгүй худалдаа хийж байсан  нь тогтоогдсон “Гурвалжин 44”, “Гялгар”модны  захуудыг хааж үйл ажиллагааг  зогсоосон байна.

Мөн тус захуудад Засгийн газраас тогтоосон түлээ, нүүрсний шуудайны стандартыг зөрчиж байсантай холбогдуулан одооноос  дээрх стандарт, дүрмүүдийг мөрдүүлэхээр албаныхан ажиллаж эхэлжээ.  
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Модны захуудад зөрчлөө арилгах долоо хоногийн хугацаа өгчээ  
Үзсэн: 1657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй