
Зарим оронд хүмүүс өндгийг хальстай нь иддэг гэж дуулсан уу? Бодоход сонин мэт боловч энэ үнэн бөгөөд ингэх нь элдэв хүнсний бэлдмэл хэлбэрээр биш харин жинхэнэ кальци хэлбэрээр нь хэрэглэж буй хэрэг юм. Унгарын эмч Кромпехер хэсэг эрдэмтдийн хамт 10 жилийн турш судалгаа хийсний дүнд өндөгний хальс бол бие махбодмд хялбар шингэцтэй кальцийн эх булаг гэдгийг нотолжээ.
Хүний бие кальциар дутагдахад түүнийг нөхөх нэг эх үүсвэр нь өндөгний хальс юм. Тахианы өндөгний хальс нь бүхэлдээ буюу 94 хувь нь карбонат кальциас тогтдог. Түүнд биемахбодид шаардлагатай бүх микроэлементүүд агуулагддаг. Зэс, фтор, төмөр, марганец, молибден, фосфор, хүхэр, цайр, кремни гэх мэт 27 элемэнт байдаг. Ялангуяа кремни ба молибден маш чухал. Бидний өдөр тутмын хүнсэнд эдгээр бодис бараг байдаггүй. Гэтэл биемахбодийн биохимийн урвал хэвийн явагдахад эдгээр бодис нэн шаардлагатай. Өндөгний хальсны бүтэц нь яс шүдний бүтэцтэй адил бөгөөд чөмөг төлжихөд хэрэгтэй.
Өндөгний хальсыг жижиглэж хоол хүнсэндээ хэрэглэхэд ямар нэг сөрөг үр дагаваргүй. Тэр чигээр нь хэрэглэж болох ба ингэхдээ кофены нунтаглагчаар жижиглэж өдөрт цайна халбагаар хоёр удаа хэрэглэж болно. Ялангуяа бага насны хүүхдэд нэг настайгаас нь эхэлж тахианы өндөгний хальсыг өгвөл яс бүрэлдэх процесс илүү эрчимтэй явагдаж, кальци биед саадгүй шингэдэг. Өндөгний хальс нь биеэс радионуклидыг гадагшлуулдаг учраас радио идэвхт халдварын голомт үүссэн газар стронцийн цөм хуримтлагдахыг сааруулдаг байна.
Өндөгний хальс кальц дутагдлыг нөхнө | ||
Үзсэн: 5730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.