Шууд Chart

ШУУРХАЙ МЭДЭЭ: Цагдааг дайрч зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

2018-10-15 16:45:18

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж, цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээж хэргийн газраас зугтаасан байна. Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уул руу зугтаажээ.

Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа уг хэрэгт:

-  Бадамын Энхбаяр /1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн. 45 настай, эрэгтэй/

- Түвдэндоржийн Лундаа /1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн. 25 настай, эрэгтэй/  нарыг эрэн сурвалжилж байна.

Энэ хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд юм. Уг этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн 102 тоот утсанд ирүүлнэ үү.




ШУУРХАЙ МЭДЭЭ: Цагдааг дайрч зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна  
Үзсэн: 2338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй