![](/uploads/201401/news/thumb/0b67279c8358cba4889b2949ec7f3215_x3.jpg)
Их Британийн барилгын инженер Питер Жеймс Египетийн пирамидуудыг гадна талаас нь биш дотроос барьж эхэлсэн гэсэн дүгнэлт хийжээ.
CintecInternational компанийн захирал тэрбээр компанийнхаа ажилтнуудын хамтаар Египетийн пирамидуудыг сэргээн босгох ажилд 20 жилийн турш туслажээ.
Египетэд 1992 онд хүчтэй газар хөдлөлт болсны дараа Питер Жеймсийг урьсан байна.
Түүний үзэж байгаагаар том дөрвөлжин чулуун хавтан нь пирамидын өнгөн хэсэг болох зөвхөн 10 хувийг эзлэх бөгөөд үлдсэн 90 хувийг гантиг чулуун хавтан эзлэх гэнэ.
Питер Жеймс пирамидыг дотор талаас нь жирийн чулуун хавтангаар барьж эхэлсэн гэж тайлбарлаж байна.
Египетийн пирамидийг дотроос нь барьж эхэлсэн | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.