Индонез Улсын Авлигатай тэмцэх газар /KPK/ өнгөрсөн амралтын өдрүүдэд Жакартагийн дагуул хот Бекасигийн удирдлагуудад хээл хахууль болгон өгч байсан Lippo компанийнх гэж сэжиглэж буй 140 мянга гаруй сингапур доллар хураан авчээ. Хурааж авсан мөнгө нь 90 мянган сингапур доллар, 500 сая рупиа (47 мянган сингапур доллар)-гаас бүрдсэн байна. Энэ нь хахууль өгөгч тал болох Lippo компани Meikarta нэртэй үл хөдлөх хөрөнгийн төслийг хэрэгжүүлэх үе шатуудаа амархан болгохын тулд тус хотын удирдлагуудад өгөхөөр амласан 13 тэрбум рупиагийн багахан хэсэг нь гэж мөрдөгчид үзэж байна.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Лаоде Мохаммед Сиариф Даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу бид жил гаруйн өмнөөс мөрдлөгөө эхэлсэн. 13 тэрбум рупиагийн 7 тэрбум нь энэ жилийн эхээр 84 га газар бүхий Meikarta төслийн барилгын ажилтай холбогдох зөвшөөрлүүд авахын тулд төрийн өндөр албан тушаалтнуудад тараагдсан” гэж хэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хахууль өгсөн гэгдэж буй хувийн компани болон Бекаси хотын захиргааны 6 хүнийг баривчлан бусад хамааралтай хүмүүийг сэжигтэнд тооцон шалгахаар шийдвэрлэсэн байна.
Индонезийн авлигатай тэмцэх газар их хэмжээний мөнгө хураан авлаа | ||
Үзсэн: 1408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.