Шууд Chart

Төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг өөрчиллөө

2014-01-14 12:31:53

Сүхбаатар дүүргийн ЗЦГ-аас Чингисийн өргөн чөлөө буюу төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг хааж шилжүүлэх саналыг "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг"-т гаргасан.

Энэ хэсэгт хөдөлгөөний нягтрал ихтэй, гэрлэн дохиогүй учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдаж чадаагүй гэж үзсэн байна. Тиймээс Чингисийн өргөн чөлөө буюу төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг хааж, хашлага байрлуулжээ.

Тухайн хэсгээр зорчих явган зорчигчид төв шуудангийн өмнөх гэрлэн дохиотой уулзвар болон  “Скайтел” ХХК-ийн өмнөх гарцаар гарах боломжтой юм. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Төв номын сангийн өмнөх явган хүний гарцыг өөрчиллөө  
Үзсэн: 1356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй