Шууд Chart

366 цэгт нөөцийн мах худалдаална

2014-01-14 12:36:55

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан махны хомсдлоос сэргийлж жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 14 мянган тонн мах нөөцлөх юм. Нөөцийн махыг 2013 оны 12 сарын 25-наас нийслэлийн 9 дүүргийн 366 аж ахуйн нэгжээр худалдаалж байгаа бөгөөд нөөцийн махны менежерээр сонгогдсон “Эй Эн Ди Эм” ХХК болон “Баатрууд тэнгэр” ХХК тус бүр 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж,  худалдан борлуулж байна.

Мөн нийслэлийн 6 дүүрэгт нийт 13 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршлыг танилцуулахад, Сүхбаатар дүүрэг Бүрд захын гадна талбайд, "Миний дэлгүүр"-ийн өмнөх талбай, Баянгол дүүрэгт "Смарт" худалдааны төвийн гадна талбайд, "Хархорин" худалдааны төвийн гадна талбай, Хан-Уул дүүрэгт  Яармагийн хуучин эцэс, Баянзүрх дүүрэгт "Скай" их дэлгүүрийн гадна, "Тэнгэр" бөөний худалдааны төвийн гадна талбайд, Сонгинохайрхан дүүрэгт "Цамбагарав" худалдааны төвийн гадна талбайд, 21-р хороолол "Шөнийн зах"-ын гадна талбайд, "3 замын уулзвар" тойрогт, Чингэлтэй дүүрэгт "Бөмбөгөр" худалдааны төвийн гадна талбайд, "Нарантуул-2" төвийн гадна талбайд, Хүчит шонхор худалдааны төвд худалдаалж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

366 цэгт нөөцийн мах худалдаална  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй