![](/uploads/201401/news/thumb/76e0c22f3f2bf5d2a5e749c4d8c458ad_x3.jpg)
“Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт Төрийн ордны “Б” танхимд өнөөдөр боллоо. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгуулав.
Уулзалтаар, манай улс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-тай хэдий ч энэ төрлийн хэрэгт тодорхой зохицуулалт хийж чадахгүйд хүрээд байгаа өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, харилцан санал бодлоо хуваалцлаа.
Одоогоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд уг төслийн үзэл баримтлалын талаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд танилцуулсан юм.
Тус төсөлд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийллийн асуудлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох гэх мэт нэлээд зүйлийг нэмэн тусгажээ. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх үүргийн талаар тусгах, мэдсээр атлаа мэдээлэл өгөөгүй бол хариуцлага тооцох уу, мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах хэрэгтэй юу гэсэн асуудал яригдаж байгаа аж.
Түүнчлэн хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн ажилтнаас гадна эмч, нийгмийн ажилтан илрүүлэх талаар тусгасан бөгөөд энэ талаар саналаа өгөхийг холбогдох албаны хүмүүсээс хүсэж байгаагаа тэрбээр танилцуулгын үеэр дуулгаж байлаа.
Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг иргэний журмаар бус эрүүгийн хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриа уулзалтад оролцсон мэргэжилтнүүд илэрхийлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг иргэний журмаар бус эрүүгийн хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриа уулзалтад оролцсон мэргэжилтнүүд илэрхийлсэн байна.
Улмаар хохирогчийг хамгаалах ажил зохих түвшинд хийгддэггүйгээс болоод иргэний журмаар гэр бүлийн асуудлаа шийдүүлэх гэж явсан эмэгтэй шүүхийн гадаа нөхрийнхөө гарт амиа алдсан тохиолдлыг талаар жишээ татан ярьж байлаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар зөвлөлдлөө | ||
Үзсэн: 1390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.