Шууд Chart

Цайны дээж өргөх ёс

2014-01-14 15:58:11

Монголчууд цай сүүнийхээ дээжийг өргөдөг эртний уламжлалтай. Өглөө цайгаа чанаад эхлээд Бурхан шүтээндээ дараа нь хангай дэлхий, уул хайрхандаа өргөдөг. Зарим нутагт цайныхаа дээжийг гэрийн хоймор буюу тогооны дээд талд гурвантаа дусаадаг нь гэр орондоо аз жаргал хүссэн сэтгэл болдог. Бурхан шүтээндээ дээжээ өргөдөг нь Бурханы шашинтан хэн боловч  юу идсэн, юу уусныхаа дээжээр Чухаг дээд гурвыг тахиж байх гэсэн сургаал мөрдлөгийн ёс юм. Цайныхаа дээжийг зэс, гууль, мөнгө, алт, болор зэрэг эрдэнийн зүйлээр хийсэн тахил, цөгцөнд өргөнө. Цайнд цай, давс, хужир дээдийн эд бүрдсэн тул бор, сүүтэй аль нь ч болох юм. Зарим нутагт тооноороо өргөх нь мөн л тэнгэр, нар, cap, газар, лус, хангай дэлхий уугуул нутаг усны эздэд зориулан ган зуд, аадар бороо, мөндөр, хяруу, гал түймэр, усны үер зэрэг байгалийн аюул хүн малын эмгэг өвчин, ад зэтгэр, гарз, барцад саад бүгдийг гаргахгүйг сахин хамгаалж ивээн тэтгэж байхыг хүсэн залбирч байгаа зан үйл юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Цайны дээж өргөх ёс   
Үзсэн: 2338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй