Эмэгтэйчүүдэд зориулсан виаграгийн төрлийн шахмал эмийг ирэх жилээс худалдаанд гаргаж магадгүй гэж эх сурвалжууд мэдээллээ. Эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг өдөөдөг энэ эм түүнчлэн хоолны дуршлыг ч бууруулж магадгүй ажээ. Эмийг үйлдвэрлэхээр ажиллаж байгаа Английн ORLIBID компанийн эрдэмтэн судлаачид 2015 оны сүүлээр шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана гэж найдаж байгаа юм байна.
Шинэ эм нь гаж нөлөө багатай бөгөөд донтуулах нөлөөгүй гэдгийг хяналт шалгалтын байгууллагад нотлох шаардлагатай байгаа гэнэ. Гэхдээ эмийг хэрэглэсэн хүний дотор муухайрч болзошгүй ажээ. ORLIBID компани эмээ зах зээлд гаргахаас өмнө эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөг нь тогтоох туршилтыг гурван удаа явуулахаар төлөвлөжээ. Бэлгийн харьцаанд орохоосоо 15 минутын өмнө хэрэглэх заавартай уг шахмал эм 2 цаг гаруйн хугацаанд бэлгийн дур хүслийг өдөөх үйлчилгээтэй юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Эмэгтэйчүүдэд зориулсан виаграг ирэх жилээс худалдаанд гаргаж магадгүй | ||
Үзсэн: 1511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.