Шууд Chart

Охидын шигшээ багт хариуцлагатай хоёр тоглолт үлдлээ

2018-10-25 14:50:57

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд Ливан, Тайланд, Вьетнам зэрэг хотуудад болж байна. Өчигдөр Ливаны Бэйрут хотод “А” хэсгийн Австрали, Хонконг, Монгол, Ливаны тоглолтууд болов.

Анх удаа Азийн тэмцээнд оролцож буй 19 хүртэлх насны охидын шигшээ баг эхний тоглолтоо манай тивийн шилдэг баг Австралитай хийж, 18:0-ээр хожигдов. Манай шигшээ багийнхан “Хол илүү ур чадвар, туршлагатай багийн эсрэг хүнд цаг агаарт, бүхий л хүчээрээ тоглосон учраас энэ тоглолтыг туршлага гэж харах хэрэгтэй” гэдгийг албаны хүмүүс тоглолтын дараа тамирчдад хэлжээ.

Азийн чансааны зургадугаар байрт бичигддэг Австралитай эхний тоглолтоо хийж, сандралаа тайлж, цаг агаартаа бага ч гэсэн дассан манай шигшээ багийнхан дараагийн тоглолтоо маргааш/10.26/ Хонг Конгийн багтай хийнэ. Хэсгийн сүүлийн тоглолтоо талбайн эзэн Ливантай хийх хуваарьтай байгаа тул 19 хүртэлх насны охидын шигшээ багийнхан маш хариуцлагатай хоёр тулаан хүлээж байна.

Дашрамд дуулгахад, энэ насны шигшээ багт 16-аас доош насны шигшээ багийн 10 тоглогч байгаа учраас Монголын 19 хүртэлх насны охидын шигшээ баг дараагийн 3-4 жилд тогтмол бүрэлдэхүүнтэй тоглох боломжтой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Охидын шигшээ багт хариуцлагатай хоёр тоглолт үлдлээ  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй