Шууд Chart

Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу...

2018-10-25 16:37:10

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгний хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчилан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гарган бусад 130 орчим иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа юм. Иймээс хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу? Та бүхэн цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдоно.

Иргэд та бүхэн хэн болох нь үл танигдах хүнтэй харилцаж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу...  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.92.xxx] 2018-10-26 17:19
Миний цагдаа намайг хамгаалана,хамгаалаж ч ирсэн,цаашдаа ч хамгаалана,эртүүд нэг хүн дүрстэй мал ЭРИЙН МУУ ЦАГДАА гэж хуцсан байналээ,тийм этгээдийн эрүүний ясыг хуга цохихын цагт хэнд хандана гэж бодоод МӨӨР Ч байгаа бол,цагдаагын аюулгүй байдал ахуй хангамжын талаар төр нүдээ нээж гараа сунгах цаг болсон шүү?

Бидэнтэй нэгдээрэй