Шууд Chart

Хувиараа таксины үйлчилгээ эрхлэгч иргэдийн дунд зөвлөгөөн зохион байгууллаа

2018-10-25 16:43:47

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран таксины үйлчилгээ эрхлэгчдийн дунд Монгол Улсын замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дунд тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг нь сонсох зорилгоор зөвлөгөөнийг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, ХХҮГ-ын дарга С.Ундрах нар оролцож, таксины үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөөг өгч, иргэдийн асуултанд хариулт өгсөн байна.

Зөвлөгөөнд оролцогчдийн зүгээс гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, аймгийн удирдлагуудын зүгээс такси эрхлэх орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор таксин зогсоолууд байгуулж зам талбайг засаж өгөх, таксичид зогсдог байршлаараа нэгдэн нөхөрлөл байгуулж таксин холбоонд нэгдэж нэгдсэн тарифт шилжих, үйлчлүүлэгчдэдээ зориулан цэвэр цэмцгэр, ая тухтай, үйлчлэхээс гадна аюулгүй байдлыг нь хангаж хууль дүрмийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн Таксин холбооны тэргүүнийг сонгожээ. Зөвлөгөөнд хувиараа таксины үйлчилгээ эрхлэгч 120 орчим иргэн оролцов.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа!


Хувиараа таксины үйлчилгээ эрхлэгч иргэдийн дунд зөвлөгөөн зохион байгууллаа  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй