
Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 19-өөс доош насны эмэгтэйчүүдийн АШТ-ний сонгон шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтод Монголын шигшээ баг Австралийн багт 18:0-ээр хожигдож гараагаа тааруу эхлүүллээ.
Тоглолт эхлээд ердөө эхний 20 минутад Монголын шигшээ баг хаалгандаа гурван гоол алдав. Тоглолтын зургаа дахь минутад Австралийн шигшээгээс Принцесс Ибини-Исей гоол оруулсан бол 11 дэх минутад дахин гоол оруулсан юм. Харин 19 дэх минутад Монголын шигшээ багийн Г.Тэмүүлэн өөрийнхөө хаалганд гоолдсоноор 3:0 болжээ.
Энэ удаагийн тоглолтод Австралийн шигшээ багаас Ибини-Исей таван гоол, Кира Күүни-Кросс дөрвөн гоол, Аойфе Колуилл хоёр гоол оруулж багаа ялалтад хөтөлсөн юм.
Монголын шигшээ баг өнөөдөр Хонконгийн шигшээтэй учраа таарсан бол Австралийн шигшээ Ливаны шигшээ багтай учраа таарчээ.
Монголын шигшээ баг Австралийн багт 18:0-ээр хожигдлоо | ||
Үзсэн: 2453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.