Шууд Chart

ЕАБХАБ Армени улсын авлигын эсрэг хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн

2018-10-26 11:00:59

Энэ оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Армени улсын Хууль зүйн дэд сайд Сурэн Крмоян Вена хотод зочилж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзсан тухай тус яамны хэвлэлд бичсэн байна.

Уулзалтаар талууд авлигатай тэмцэхтэй холбоотой олон асуудлын талаар ярилцжээ. Дэд сайд Крмоян тус улсын эрх бүхий шинэ байгууллагууд авлигатай тэмцэхэд бэлэн байгаа, Армени улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг хөтөлбөрт олон нийтийн дэмжлэг шаардлагатай байгаа тухай дурдсан байна.

Түүнчлэн, Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай байгаа туслалцааны талаар дурдаад ЕАБХАБ-тай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцээр байгуулан, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үр нөлөөтэй байлгах талаар судлах юм байна. ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга Армени улсад өрнөж буй үйл явдлуудыг сайшаагаад, цаашдын шинэчлэлийн ажилд оролцон, авлигатай тэмцэх үйл хэрэгт сайн үр дүн гаргахад нь дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.


ЕАБХАБ Армени улсын авлигын эсрэг хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй