Шууд Chart

Эмэгтэй хөлбөмбөгчид тоглолтоо хожлоор өндөрлөв

2018-10-29 07:55:34

Азийн хөлбөмбөгийн холбооноос 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг өнгөрөгч долоо хоногт Тайланд, Вьетнам, Ливан, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсад зохион байгууллаа.

Ливаны Бэйрут хотод Австрали, Хонгконг, Ливан, Монголын баг өрсөлдөж хоёр баг цааш өрсөлдөх эрхийг авлаа.

Урьдчилсан шатны “А” хэсэгт багтсан Монголын охидын баг өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Ливаны багтай хийж 4:0-оор хожигдлоо. Манай охид эхний тоглолтод Австралид 18:0-оор хожигдсон ч хоёр дахь тоглолтод Хонгконгийг 1:0-оор хожин түүхэн ялалт байгуулсан юм. Анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдсөн охидын баг нэг хожил, хоёр хожигдолтойгоор тэмцээнээ дуусгалаа.

Монголын охидын шигшээ баг багтсан “А” хэсгээс Австрали, Ливаны багууд 2019 оны дөрөвдүгээр сард Тайландад болох финалын шатанд өрсөлдөх эрхийг авлаа. Мөн Иран, Мьянмар, БНСУ, Узбекстан, Непал, Вьетнамын багууд цааш шалгарсан. Эдгээр багуудад Тайланд, Япон, БНАСАУ, БНХАУ-ын багууд нэмэгдэх юм.

Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын 19 хүртэлх насны охидын шигшээ багийн ихэнх тоглогчид 16 хүртэлх насных бөгөөд тэдний хувьд түүхэн нэг хожилтойгоор Ливаны тэмцээнийг өндөрлүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмэгтэй хөлбөмбөгчид тоглолтоо хожлоор өндөрлөв  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй