Шууд Chart

Тогтворжуулалтын санд 29.8 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2014-01-15 14:46:12

Манай улсын  тогтворжуулалтын санд төвлөрөх мөнгөний хэмжээ уул уурхайн салбарын хүндрэл, нүүрсний үнийн сулралтай  холбоотойгоор  жилээс жилд буурах хандлагатай байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2012 онд  тогтворжуулалтын санд мөнгө төвлөрүүлж эхэлсэн бөгөөд эхний жил 94.7 тэрбум төгрөг төвлөрсөн бол энэ  оны урьдчилсан гүйцэтгэлээр 49 тэрбум  хуримтлагджээ.
 
Улмаар 2014 оны төсөвт тогтворжуулалтын санд төвлөрөх мөнгөн хөрөнгийг 29.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон байна. Одоогоор төвлөрүүлсэн мөнгө ашиглагдаагүй байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тогтворжуулалтын санд 29.8 тэрбум төгрөг төвлөрүүлнэ   
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй