Өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймгийн VI сургуулийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сахуугийн вакцин хийлгэснээс үүдэн хэл, гар хуруу нь үхжиж, одоогийн байдлаар зөвхөн өвчин намдаагч эм тарианы тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаа.
Н.Энхбилэг охиныг БНСАУ-д яаралтай эмчилгээнд явуулахаар хандивын данс үүсгэн, төрийн гурван өндөрлөг болон ЭМЯ, салбарын сайдад хандсан юм.
Тэгвэл Н.Энхбилэг охин БНСУ-ын Инчоны их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр болсон байна. Охин хүнд хагалгаа хагалгаа хийлгэж, цусыг нь юүлж цэвэршүүлэх эрсдэл өндөртэй эмчилгээ хийлгэх тул зардал нь 60 гаруй сая төгрөг болох аж.
Одоогийн байдлаар ҮХАА-н сайд Х.Баттулга 10 сая төгрөг, Д.Ганбат гишүүн 5 сая төгрөг өгсөн байна. Тиймээс хандивын аян үргэлжлэн өрнөх аж.
Данс нь Хаан банк 5232045577 данс эзэмшигч нь охины аав Д.Намжилдорж, Төрийн банк 23210006490 данс эзэмшигч нь Н.Энхбилэг охин өөрөө болон ээж Б.Оюун-Эрдэнэ.
Хандив цуглуулагчдын зүгээс “Ямар ч гэм зэмгүй хэрнээ ингэж хохироод байгаа хөөрхий охин, түүний гэр бүлийг хүн бүр өрөвдөж, сайхан сэтгэлийн тусаа хайрлана гэдэгт гүнээ итгэж байна. /Жич: Хандив шилжүүлэхдээ данс эзэмшигчийг нягтлан шалгана уу/” хэмээн фээсбүүк хуудаснаа бичин, түгээсээр байна.
Н.Энхбилэг охинд туслах хандивын аян үргэлжилж байна | ||
Үзсэн: 1684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.