
Гүржийн эрэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жингийн шилдэг бөхчүүдийн нэг болох Георгий Эдишерашвили болон сонгомол барилдааны 120 кг-ын жинд барилддаг Леван Арбули нар допингийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь нотлогджээ. Өнгөрсөн 11-р сард ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулагдсан Европийн Үндэстэн хоорондын цомын төлөөх тэмцээнд дээрх 2 тамирчин оролцож, багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд уг тэмцээний допингийн шинжилгээнд Эдишерашвили болон Арбули нар бүдэрчээ. Шинжилгээний хариуг өнөөг хүртэл ихэд нууцалж байсан бөгөөд саяхан олон нийтэд тарсан байна. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар эдгээр 2 бөх интернэтээр дамжуулан допингийн төрлийн бэлдмэлүүдийг худалдан авсан ба Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо Гүржийн бөхийн төрлүүдийн холбоонд шийтгэл ноогдуулж магадгүй гэнэ.
Гүржийн бөхчүүд допинг хэрэглэжээ | ||
Үзсэн: 1238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.