![](/uploads/201810/news/thumb/d84ca062a16041f7572fa7135d690799_x3.jpg)
Яруу найрагчдын хүсэн хүлээдэг томоохон наадмын нэг нь хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам билээ. “Цагаан Уул” наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн чанар чансаатай наадам болдог тэр ч утгаараа залуу яруу найрагчид шилдэг шүлгээ сойн оролцдог. Тус наадамд оролцож шилдгээр шалгарсан залуу найрагчид цаашлаад "Болор цом" наадамд амжилт үзүүлж, ард түмнийхээ чихний сонорыг мялаасаар ирсэн.
Энэ жилийн “Цагаан Уул” наадам зохион байгуулахтай холбогдуулж сүүлийн 20 жил уг наадамд түрүүлж шилдгээр шалгарсан хүмүүсийн шүлэг болон түүх намтарыг багтаасан ном удахгүй хэвлэгдэх юм. Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглаж, залуу авьяастнуудын төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шатны шалгаруулалт ирэх 11 дүгээр сарын 02 нд РЦНК-д явагдана. Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Монос групп ажиллаж, Монголын Зохиолчдын Эвлэл , МҮОНРТ, “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм.
Сонирхуулахад, энэхүү наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Э.Бүжинлхам, Э.Энхболд, Н.Минжинсайхан, Э.Гантулга нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр тус тус шалгарч байв.
“Цагаан Уул” яруу найргийн наадам 20 дахь жилдээ зохион байгуулагдана | ||
Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.