Шууд Chart

Алтан гагнуур өвс мэдрэлийн системийг сайжруулдаг

2014-01-15 15:25:31

Алтан гагнуур өвс болоод бэлдмэлүүд хүний оюуны болон биеийн хүчний ажиллах чадварыг сайжруулдаг. Эмнэлгийн практикт түүний үндсээр бэлдсэн спиртэн хандыг мэдрэлийн ядаргаа, ажиллах чадвар буурах, мэдрэлийн системийн үйл ажиллагааны өөрчлөлтийн үед хэрэглэнэ. Монголын уламжлалт анагаах ухаанд уушигны сүрьеэ, ясны хугарал, арьсны өвчин, халуун бууруулах, биеийн ерөнхий байдлыг сайжруулахад хэрэглэдэг. Алтан гагнуур нь бор хайрсаар хучигдсан үндэслэг махлаг бүдүүвтэр иштэй. 15 -30 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал. Түүний шүдлэг захтай, уртавтар зууван юлдэн хэлбэрийн махлаг навчис нь ишнээсээ цуварч ургасан байна. Навч иш нь гадуураа бүдэг хөхөвтөр лаван өнгөртэй. Ногоовтор шаргал цэцгүүд нь ишний оройд бөөгнөрч бамбай баг цэцэг үүсгэдэг. Гадагшаа эргэн махийсан хавтага үр жимстэй.

Нийтэлсэн: О.Энхмаа

Алтан гагнуур өвс мэдрэлийн системийг сайжруулдаг  
Үзсэн: 9370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-07-31 21:19
Sain bainuu vvniig uuhdaa owsiig yj hergeleh we zaawarchalgaa baigaa yu

Бидэнтэй нэгдээрэй