Саудын Арабын ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд өнгөрсөн даваа гарагт тус улсын Эр-Рияд хотод АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтай уулзсан байна. Уулзалтын үеэр талууд хоёр орны стратегийн түншлэл, 2030 он шинэчлэлийн хөтөлбөр зэрэг асуудлуудыг ярилцжээ.
Саудын Арабын ханхүү худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагаанаас гадна авлига, терроризмыг санхүүжүүлэх явдалтай тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааг онцолсон байна.
Саудын Арабын ханхүү АНУ-ын Сангийн сайдтай уулзжээ | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.