Шууд Chart

Үндэсний супер лигийн бүх оддын тоглолт болно

2014-01-15 16:01:07

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний Супер лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 25, 26-нд Буянт-Ухаа дахь спортын  цогцолборт болох гэж байна. Өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь энэ удаагийн лигийн тэмцээний эхний өдөр Монголын шилдэг тамирчид болон легионеруудын хооронд халз тулаан болох аж. Мөн урлаг, спортын оддын шоу тоглолт хийхээр төлөвлөсөн байна.  Харин хоёр дахь өдөр нь Бүх оддын тоглолт  13.00 цагаас эхлэх ба тоглолтын үеэр уламжлал болсон ур чадварын, холын зайн шидэлтийн, Two-ball, слэм данкийн тэмцээнүүд болно. Үүнээс гадна  тэмцээний үеэр1990-ээд оны шилдэг сагсан бөмбөгчид, багийн эзэд, тоглогчид, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн болох аж. Тэмцээн болох амралтын өдрүүдэд буюу 25, 26-нд Спортын төв ордноос Буянт-Ухаа дахь цогцолбор руу үзэгчдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Үндэсний супер лигийн бүх оддын тоглолт болно  
Үзсэн: 2029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй