Шууд Chart

Цагдаагийн алба хаагчдын хуримын ёслол боллоо

2018-10-29 18:17:37

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн зургаан алба хаагч өнөөдөр /2018.10.29/ Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийлээ. Тус хэлтсээс Гэрлэх ёслолын ордонтой хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой тохиож буй энэ өдөр алба хаагчид хуримаа хийсэн нь онцлог байлаа. Хосууд нийслэлийн шавь тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, НИТХ-ын дарга С.Амарсайхан тэдэнд дурсгалын зүйл гардуулсан юм.   

Бэлгэ дэмбэрэлт энэ өдөр гал голомтоо бадрааж буй Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Чулуунбаатар мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнх-Оргил, эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Банзрагч, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Батболд, мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, бичээч, цагдаагийн дэд ахлагч Э.Эрдэнэтуяа нарынхаа гэр бүлд аз жаргал хүсье.










Цагдаагийн алба хаагчдын хуримын ёслол боллоо  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй