![](/uploads/201810/news/thumb/212ccb2202b90e9ae86f9d1a93df08b9_x3.jpg)
Шведийн инженер Алекс Бретоноор ахлуулсан баг дэлхийн хамгийн жижиг принтер бүтээхийн тулд 10 жилийн хугацаа зарцуулжээ. Тэдний бүтээсэн принтер нь батарейн хамт ердөө 250 грамм жинтэй.
Ийм жижиг принтерээр яаж хэвлэх вэ гэвэл “The Printbrush” принтерийг гартаа бариад тухайн хэвлэх материал дээгүүрээ гүйлгэхэд л хангалттай. Эл технологид өндөр нарийвчлалтай лазер оптик мэдрэгч суурилуулсан учир цаас, пластик, мод зэрэг янз бүрийн гадаргуун дээр өнгөтөөр хэвлэдэг юм байна. Мөн “The Printbrush” авсан зургаа шууд хэвлэх боломжтой. Тиймээс камер болон гар принтерийн зориулалтаар хэрэглэж болно. Нэг хуудас материал хэвлэх хугацаа нь ойролцоогоор 10 секунд аж.
Дэлхийн хамгийн жижиг принтер 250 грамм жинтэй | ||
Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.