![](/uploads/201401/news/thumb/1d5b7578eb5550b9c6a03c1753ed4fbe_x3.jpg)
Япон Улсын Засгийн газраас 2013 оны санхүүгийн жилд Монгол улсад зориулан 300 сая иен буюу 3 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
Энэхүү тусламжаар асаргаа сувилгааны дасгалын төхөөрөмжийн иж бүрдэл, физик эмчилгээний дасгалын иж бүрдэл, хөдөлгөөн заслын төхөөрөмж, харааны бэрхшээлтэй иргэдийн сургалт, чадавхийг дээшлүүлэх төхөөрөмж, ой хээрийн түймрийг унтраах тоног төхөөрөмж, гал унтраах бага оврын багаж төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэгдэх юм.
Энэ удаагийн тусламжийг хүлээн авагч байгууллага нь манай улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Эрүүл мэндийн яам болно.
Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг дэмжих, гадаад төлбөрийн балансын алдагдлыг багасгах, нэн яаралтай импортлох шаардлагатай бараа материалыг худалдан авахад нь зориулж олгодог буцалтгүй тусламжийн хэлбэр юм.
Япон улс 300 сая иенийн төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ | ||
Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.