Шууд Chart

Эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ алсын зайнаас хянах боломжтой боллоо

2014-01-16 09:30:19

Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг 16 анги танхимаа камержуулж, багш-хүүхэд-эцэг эхийн харилцааг “амьд” болголоо.

Ингэснээр эцэг эхчүүд ухаалаг утас, компьютерээ ашиглан хүүхэд нь цэцэрлэгтээ юу сурч, яаж тоглож, хооллож, унтаж амарч байгааг харахын зэрэгцээ хүсвэл шууд ярилцаж ч болно.
 
Уг төслийн ерөнхий зохион байгуулагчаар  “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ ажиллаж байгаа бөгөөд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас бусад цэцэрлэгт ч камерын систем суурилуулах боломжтой аж.
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ алсын зайнаас хянах боломжтой боллоо  
Үзсэн: 1876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй