Шууд Chart

Малчид мэргэжлийн үнэмлэхтэй болсон гэнэ үү

2013-07-04 19:49:16

Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэсэн малчдын үг байдаг. Харин одоо цагт  малчид мэргэжлийн үнэмлэхтэй болж үнэмлэхтэй нэг нь мал маллах эрх авах бололтой. Монголчууд бид эрт үеэс л нүүдэллэн амьдарч  мал маллахаа хэнээр ч заалгахгүй, хэн нэгнээс үнэмлэх ч авахгүйгээр амьдарч сурсан улс. Гэтэл ҮХАА-н сайд Х.Баттулга малчдад мэргэжлийн үнэмлэх тараах ажилд 2 тэрбумыг зарцуулжээ. Цаас нугалан хавтаслахад 2 тэрбум битгий хэл 100 саяыг ч зарцуулахгүй нь ойлгомжтой байхад 2 тэрбумыг зарцууллаа гээд сууж байх юм. Тэгвэл мэргэжлийн үнэмлэхтэй малчны мах илүү үнэтэй байх болж байх шиг.  Махны үнээ яаж буулгах уу гэж байгаа бид малчны үнэмлэхээр ч яах юм билээ.Үүний оронд малчдын нийгмийн даатгалд бага ч гэсэн тус нэмэр болсон бол үр дүнтэй ажил байх байлаа.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Малчид мэргэжлийн үнэмлэхтэй болсон гэнэ үү  
Үзсэн: 4028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй