![](/uploads/201401/news/thumb/aec16e8a474cfb7aad9931fdf9216a69_x3.jpg)
Уул уурхайн яам “Эрдэс баялгийн салбар-2025” олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр амжилттай зохион байгууллаа.
Уул уурхайн салбар манай улсын ДНБ 20 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 хувь, экспортын бүтээгдэхүүний 80 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 75 хувь, төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлж байгаа. Тийм ч учраас тус салбарын ирээдүйн хөгжлийг хэрхэн зөв тодорхойлохоос хамаарч, улс орны ирээдүйн хөгжилд нөлөөллөө үзүүлэх талаар салбарынхан онцолж байсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн салбарын олон чухал асуудал яригдсаны нэг нь түүхий эдээ боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт дэвшүүлэн ажиллах эдийн засгийн өнөөгийн шаардлагын талаар онцолсон явдал юм.
Тодруулбал, Манай улс одоогийн байдлаар нүүрснийхээ 30 орчим хувийг угааж, үлдсэнийг нь түүхийгээр гаргаж байгаа. Түүхий нүүрс 60 орчим ам.долларын үнэтэй байдаг бол угаасан нүүрс 100 ам.долларт хэлбэлзэн борлуулагддаг. Эндээс зөрүү нь 40 ам.доллар хүрч байгаа тул эдийн засгийн үр ашгийн зөрүү үүсээд байгаа юм.
Тиймээс манай улс цаашид боловсруулалтын түвшинг нэмэгдүүлснээр 2018 он гэхэд нүүрснээс 4,3 тэрбум, зэсээс 4,2 тэрбум, төмрөөс 1,3 тэрбум, нийт 9 тэрбум ам.долларын экспортын орлого олох боломж байгаа аж.
2018 онд есөн тэрбум долларын экспортын орлого олно | ||
Үзсэн: 1882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.