Шууд Chart

Дал мод тариалдаг компанийн удирдлагууд баривчлагдлаа

2018-11-01 15:52:24

Индонезийн Авлигатай тэмцэх газар өнгөрсөн амралтын өдрүүдэд дал мод тариалдаг Синар Мас Агро Ресурс энд Технологи компани болон Бинасавит компанийн захирлууд мөн хэд хэдэн парламентийн гишүүд зэрэг  нийт 7 хүнийг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Эдгээр хоёр компани нь Сингапурт бүртгэлтэй дал модны тосны том компани болох Агри-Ресурсын охин компаниуд юм.

Баривчлагдсан хүмүүс нь Бинасавит компанийн тариалан эрхлэх зөвшөөрөл болон боловсруулалтнаас үүдсэн хог хаягдлыг Борнео арлын Сембулух нуурын хажууд хаях зөвшөөрөлтэй холбогдсон мөрдөх ажиллагаанд саад учруулахын тулд парламентын гишүүдэд хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдэж байна.

Индонез Улс бол хамгийн их дал модны тос үйлдвэрлэдэг улс юм. Олон улсын худалдан авагч нар болон байгаль орчин хамгаалагч нар тус улсыг энэхүү салбарын тогтвортой байдлыг хангахыг байна шаардсаар ирсэн юм.   

Бинасавит компани Сембулух нуурын дэргэд үйлдвэрлэлийн хог хаягдлаа их хэмжээгээр хаядгаас болж нуурыг бохирдуулж байгаа талаар иргэд гомдол мэдүүлсээр иржээ. 

Авлигатай тэмцэх газар нь дээрх баривчилгааны үеэр хээл хауулийн зорилгоор ашиглах гэж байсан 240 сая рупи ($15,774) хураан авчээ.


Дал мод тариалдаг компанийн удирдлагууд баривчлагдлаа  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй