Шууд Chart

Яамдын албан тушаалтнуудыг саатуулаад байна

2014-01-16 12:35:18

АТГ-аас ГХЯ, БХЯамны нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан баривчилжээ.

Одоогоор АТГ-ын зүгээс энэ хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа хэдий ч нэр бүхий хүмүүсийг баривчлан, мөрдөн байцаалтын ажиллагаа  эхлүүлээд байгаа аж.
 
Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, баривчлагдсан хүмүүсийн дотор  Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал болон Батлан хамгаалах яамны газрын хоёр дарга н.Батсайхан, н.Жаргалсайхан, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, “Монгол-999” нэгдлийн тэргүүн Л.Ариунболд , УИХ-ын гишүүн асан Б.Батжаргалын хүү зэрэг таван хүн байгаа аж. Тэднийг саяхан шүүхээс ял сонссон генерал Т.Дашдэлэгтэй хамтран “Миг-21” байлдааны онгоцны хөдөлгүүрийг БНАСАУ-д худалдах гэрээ байгуулсан, “Ми-8” нисдэг тэрэг худалдах гэж байсан, Батлан хамгаалах яамны эд хөрөнгийг зувчуулсан хэрэгт давхар буруутгаж байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Яамдын албан тушаалтнуудыг саатуулаад байна  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй