Шууд Chart

Оюутан цэргүүд кредит цагийн хөнгөлөлтөд хамрагдана

2014-01-16 13:19:06

МОХ-ны санаачилгаар энэ оны гуравдугаар сараас “Оюутан цэрэг “хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ.

 “Оюутан цэрэг” хөтөлбөрт II курсийн оюутнууд сайн дураараа бүртгүүлэх боломжтой бөгөөд эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн тохиолдолд цэрэгт явах юм.
 
Тэнцсэн оюутнууд өвлийн болон зуны амралтаар тус бүр хоёр сарын хугацаатай гурван жил суралцах явцдаа цэргийн албаа хаана. Хөтөлбөрт хамрагдсан оюутан өвлийн нэг сарын хичээлийн кредит цагаас нь хөнгөлөх, нөхөж судлах зэрэг зохицуулалтад хамрагдах бөгөөд  эхний ээлжинд 500-1000 оюутныг  “Хужир булан” дахь цэргийн ангид алба хаалгах аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Оюутан цэргүүд кредит цагийн хөнгөлөлтөд хамрагдана   
Үзсэн: 1750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй